Төв худаг

Хаяг: Эрчмийн худаг

Өргөрөг: 46.4648

Уртраг: 94.1036

Хэрэглэгчдийн тоо: 720

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 8.17 EC: 35.1 µS/cm
    t°: - Tur: -
    TDS: 142 ppm Хатуулаг: 2.4 мг-мкв/л
    Эрдэс: 244.19 мг/л Өнгө: байхгүй
    Үнэр: 0 балл Тунадас: байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад уг гүний худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-натри, кальцийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ  MNS 0900:2018"-н стандартын шаардлагыг хангаж байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Дарви сумын Төв худгийн ус нь хатуулгийн хувьд зөөлөн, сул шүлтлэг орчинтой, 244.19 мг/л  эрдэсжилттэй, гидрокарбонат- натри, кальцийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь ерөнхий хими, бичил элемент,  бичил амь судлал, цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.

    › Зөвлөмж
    • Худгийн бичиг баримтыг бүрдүүлж паспортжуулах;
    • Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу шинэчлэн тогтоож, хашаа барьж, хамгаалах;
    • Ундны усны шинжилгээг тогтмол хугацаанд хийлгэж шинжилгээний үр дүнгийн талаар худгийн паспортад бичилт хийж баталгаажуулах;
    • Ус түгээх байрны стандартыг мөрдлөг болгох /тухайлбал: худгийн ажиллах журам, цагийн хуваарийг хэрэглэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуулах, ус түгээгүүрийн хоолойг цэвэр байлгах үүднээс хоолойн амсар хэсгийг бохирдохоос хамгаалсан байх болон газрын гадаргаас дээш 1,2 м өндөрт өлгөх, худгийн гаднах хүрээлэн буй орчныг мөс, шалбаагнаас хамгаалах гэх мэт/.
Худгийн байршил