Нартын ар худаг

Хаяг: Сумын төвийн баруун урд

Өргөрөг: 49.405

Уртраг: 96.5325

Хэрэглэгчдийн тоо: 1,023

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 8.21 EC: 14 µS/cm
    t°: 7.45 °C Tur: 0 NTU
    TDS: 7 ppm Хатуулаг: 0.03 мг-мкв/л
    Эрдэс: 14 мг/л Өнгө: байхгүй
    Үнэр: 0 балл Тунадас: байхгүй
    › Үр дүн

    Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөн ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-н шаардлага хангаж байгаа боловч фторын ион нь стандартаас их байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Нартын ар худгийн анхны ус химийн бүрэлдэхүүний хувьд гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, байна. Чанарын хувьд цэнгэг, зөөлөн, бохирдолгүй, химийн үндсэн үзүүлэлтүүд “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ“ MNS 0900:2018 стандартын шаардлага хангаж байгаа боловч фторын агууламж 1.79 мг/л байгаа нь дээрх стандартад (F- 0.7-1.5мг/л) зааснаас их байна. Харин шүүсэн ус нь үндсэндээ эрдэсгүй (эрдэсжилт 14 мг/л) ус байна. Анхны усны эрдсийг шүүсний гадна фторыг мөн шүүж стандартад зааснаас бага (F- 0.38 мг/л) агууламжтай болсон байна.

    Бичил амь судлалын шинжилгээгээр энэхүү худагт нийт гэдэсний савханцрын бүлгийн бактер, халуунд тэсвэртэй гэдэсний савханцрын бүлгийн бактер болон E coli, Clostridium perfringens илрээгүй болно. Бичил элементүүдийн дүнгээр  “Уран”-ы агууламж стандартаас 1.97 дахин их байсан бол шүүсэн усанд маш бага (U-0.04 мг/л) болсон. Цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүд нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ“ MNS 0900:2018 стандартад тохирч байна. 

    › Зөвлөмж

     Нартын ар худгийн анхны усны химийн үндсэн үзүүлэлтүүд “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ“ MNS 0900:2018 стандартын шаардлага хангаж байгаа, шүүсэн ус нь эрдэсгүй болсон учир анхны ус, шүүсэн усыг тодорхой харьцаагаар хольж хэрэглэхийг зөвлөж байна.  Ингэхдээ ядаж 1:1 харьцаагаар холих, цаашилбал анхны ус 2 эзлэхүүн, шүүсэн ус 1 эзлэхүүн байсан ч болно. Усыг хэрэглэгчдэд бүрэн түгээж, ус хадгалах савыг өдөрт нь суллаж байх шаардлагатай. Ус шүүх процесст гарсан хаягдал усыг мал услах, мод зүлэг услах зэрэгт ашиглаж болно.

    Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д заасан төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтооно гэж заасны дагуу хамгаалалтын хашаатай шаардлагатай.

Худгийн байршил