Хаяг: Сумын төв
Өргөрөг: 43.5508
Уртраг: 104.363
Хэрэглэгчдийн тоо: 23,800
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 7.74 | EC: | 32 µS/cm |
t°: | 10 °C | Tur: | 0.23 NTU |
TDS: | 160 ppm | Хатуулаг: | 3.1 мг-мкв/л |
Эрдэс: | 255.6 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | 0 балл | Тунадас: | Байхгүй |
Тус эх үүсвэрүүүдийн гүний худгууд болон ус нөөцлөх усан сангуудын ус нь хатуулгийн хувьд зөөлнөөс зөөлөвтөр (3.0-3.2), саармаг орчинтой, 255.6-311.2 мг/л хүртэл эрдэсжилттэй цэнгэг усны төрөлд хамаарагдаж байна. Эх үүсвэрийн бүх худгууд, 2000 м3-ийн ус нөөцлөх усан сангийн ус нь бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” стандартын шаардлагыг хангаж байна.
Харин эх үүсвэрийн 1, 2, 3, 4, 5-р худгууд болон нөөцийн усан сангуудын ус нь фторын ионы агуулгаараа ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байна.
Мөн 1000 м3-ийн ус нөөцлөх сангийн ус нь бичил амь судлалын үзүүлэлтээрээ ундны усны стандартын шаардлагыг хангаагүй болно.
Дэлгэрэнгүй үзэхДаланзадгад сумын эх үүсвэрийн гүний худгууд болон ус нөөцлөх усан сангуудын ус нь хатуулгийн хувьд зөөлнөөс зөөлөвтөр (3.0-3.2), саармаг орчинтой, 255.6-311.2 мг/л хүртэл эрдэсжилттэй цэнгэг усны төрөлд хамаарагдаж байна. Эх үүсвэрийн бүх худгууд, 2000 м3-ийн ус нөөцлөх усан сангийн ус нь бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” стандартын шаардлагыг хангаж байна.
Харин эх үүсвэрийн 1, 2, 3, 4, 5-р худгууд болон нөөцийн усан сангуудын ус нь фторын ионы агуулгаараа ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байна.
Мөн 1000 м3-ийн ус нөөцлөх сангийн ус нь бичил амь судлалын үзүүлэлтээрээ ундны усны стандартын шаардлагыг хангаагүй болно.
Даланзадгад сумын эх үүсвэрийн худгууд болон нөөцийн усан сангуудын усны фторын агуулга (0-0.45 мг/л) “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” стандартад заагдсан хэмжээнээс бага байгаа тул эх үүсвэрийн гүний худгуудын усыг фторжуулах шаардлагатай. Түүнчлэн эх үүсвэрээс хангагдаж буй хэрэглэгчид фторжуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
Мөн 1000 м3-ийн нөөцийн усан сангийн усанд гэдэсний бүлгийн нян илэрсэн нь ундны усны стандартад тохирохгүй байна.
Иймд энэхүү усан сангийн усыг унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй, эрүүл ахуй, халдвар хамгаалалтын журмын дагуу усан санд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа дахин бичил амь судлалын шинжилгээнд хамруулж, илэрээгүй тохиолдолд унданд хэрэглэх нь зүйтэй.