Эх үүсвэрийн худаг

Хаяг: Сумын төв

Өргөрөг: 42.9741

Уртраг: 106.105

Хэрэглэгчдийн тоо: 150

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.93 EC: 85.3 µS/cm
    t°: 10.5 °C Tur: 0.25 NTU
    TDS: 166 ppm Хатуулаг: 3.3 мг-мкв/л
    Эрдэс: 698.75 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: 0 балл Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, зөөлөвтөр, сульфат-натрийн төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь нитрат ионы агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018-н шаардлагыг хангахгүй байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Баян-Овоо сумын эх үүсвэрийн худгийн ус нь зөөлөвтөр, сул шүлтлэг орчинтой, 698.75 мг/л эрдэсжилттэй, сульфат-натрийн төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” шаардлагыг хангаж байна. Харин нитрат (NO3-)-ын агуулгаараа уг стандартын шаардлагыг хангахгүй байна.

    › Зөвлөмж

    Баян-Овоо сумын эх үүсвэрийн худгийн усны нитратын (NO3-) агуулга Монгол улсад мөрдөгдөж буй “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул нитратыг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Нитратыг уснаас ион солилцоо, урвуу осмос, электродиализ, мембран, биологийн арга зэргийг ашиглан бууруулж болдог. Эдгээр аргуудаас ион солилцоо болон мембран процесс нь жижиг усан хангамжийн хувьд илүү тохиромжтой байдаг. Ион солилцооны процесст нитрат ионыг хлорид эсвэл бикарбонат болгон солилцдог шүлтлэг анион солилцооны давирхай агуулсан шүүлтүүрээр нэвтрүүлэн цэвэрлэдэг.

Худгийн байршил