Хаяг: Сумын төв
Өргөрөг: 42.9691
Уртраг: 106.115
Хэрэглэгчдийн тоо: 50
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 7.91 | EC: | 81.9 µS/cm |
t°: | 9 °C | Tur: | 0.28 NTU |
TDS: | 411 ppm | Хатуулаг: | 3.1 мг-мкв/л |
Эрдэс: | 688.57 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | 0 балл | Тунадас: | Байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, зөөлөвтөр, гидрокарбонат, сульфат-натрийн төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь нитрат ионы агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018-н шаардлагыг хангахгүй байна.
Дэлгэрэнгүй үзэхБаян-Овоо сумын Баруун худгийн ус нь зөөлөвтөр, сул шүлтлэг орчинтой, 688.57 мг/л эрдэсжилттэй, сульфат-натрийн төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь бичил элемент, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” шаардлагыг хангаж байна. Харин нитрат (NO3-)-ын агуулгаараа уг стандартын шаардлагыг хангахгүй байна.
Баян-Овоо сумын Баруун худгийн усны нитратын (NO3-) агуулга Монгол улсад мөрдөгдөж “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” шаардлагыг хангахгүй байгаа тул нитратыг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Нитратыг уснаас ион солилцоо, урвуу осмос, электродиализ, мембран, биологийн арга зэргийг ашиглан бууруулж болдог. Эдгээр аргуудаас ион солилцоо болон мембран процесс нь жижиг усан хангамжийн хувьд илүү тохиромжтой байдаг. Ион солилцооны процесст нитрат ионыг хлорид эсвэл бикарбонат болгон солилцдог шүлтлэг анион солилцооны давирхай агуулсан шүүлтүүрээр нэвтрүүлэн цэвэрлэдэг.