Хаяг: Сумын төв
Өргөрөг: 42.9695
Уртраг: 106.125
Хэрэглэгчдийн тоо: 700
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 7.71 | EC: | 129.9 µS/cm |
t°: | 10 °C | Tur: | 0.27 NTU |
TDS: | 649 ppm | Хатуулаг: | 5.4 мг-мкв/л |
Эрдэс: | 1038.2 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | 0 балл | Тунадас: | Байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад Ухаалаг худгийн ус нь хатуувтар, сул шүлтлэг орчинтой, сульфат-натрийн төрлийн давсархаг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн усны цахилгаан дамжуулах чанар, нийт эрдэсжилт, натри болон нитратын ионы агуулгаараа Монгол улсад мөрдөгдөж байгаа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018-н шаардлагыг хангахгүй байна.
Дэлгэрэнгүй үзэхБаян-Овоо сумын Зүүн худгийн ус нь хатуувтар, сул шүлтлэг орчинтой, 1038.2 мг/л эрдэсжилттэй, сульфат-натрийн төрлийн давсархаг усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь бичил элемент болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018” шаардлагыг хангаж байна. Харин цахилгаан дамжуулах чанар, нийт эрдэсжилт, натри (Na+), нитрат (NO3-) болон бичил амь судлалын үзүүлэлтээрээ ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байна.
Баян-Овоо сумын Зүүн худгийн усны цахилгаан дамжуулах чанар, нийт эрдэсжилт болон натрийн ионы агуулга Монгол улсад мөрдөгдөж байгаа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018“ стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул унд ахуйд хэрэглэхэд тохиромжгүй. Иймд катионитон шүүлтүүр бүхий ус цэнгэгжүүлэн эрдэс бууруулах төхөөрөмж тавьж усыг цэнгэгжүүлэн зөөлрүүлж ашиглахыг зөвлөж байна.
Мөн тус худгийн усны нитратын (NO3-) агуулга Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул нитратыг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Нитратыг уснаас ион солилцоо, урвуу осмос, электродиализ, мембран, биологийн арга зэргийг ашиглан бууруулж болдог. Эдгээр аргуудаас ион солилцоо болон мембран процесс нь бага оврын усан хангамжийн системд илүү тохиромжтой байдаг. Ион солилцооны процесст нитрат ионыг хлорид эсвэл бикарбонат болгон солилцдог шүлтлэг анион солилцооны давирхай агуулсан шүүлтүүрээр нэвтрүүлэн усан дахь нитратыг цэвэрлэдэг.
Уг худгийн усанд нийт нянгийн хэмжээ стандартад заасан хэмжээнээс хэтэрсэн нь Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байна. Тиймээс унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй бөгөөд заавал буцалгаж хэрэглэх шаардлагатай. Мөн ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа дахин бичил амь судлалын шинжилгээнд хамруулж шаардлага хангасан тохиолдолд унданд хэрэглэхийг зөвлөж байна.
Түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д заасны дагуу гүний худгаас 50 метр зайд эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, бохирдол үүсэхээс хамгаалах хэрэгтэй.