› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн
› Физик, химийн үзүүлэлт
pH: |
7.09 |
EC: |
505 µS/cm |
t°: |
0.24 °C |
Tur: |
1.55 NTU |
TDS: |
285 ppm |
Хатуулаг: |
4.8 мг-мкв/л |
Эрдэс: |
436 мг/л |
Өнгө: |
Байхгүй |
Үнэр: |
0 балл |
Тунадас: |
Байхгүй |
› Үр дүн
Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, магнийн бүлгийн, 2-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөвтөр ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүдээс магнийн ион нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-д зааснаас их, фторын ион бага байна.
Дэлгэрэнгүй үзэх
› Дүгнэлт
- Уг худгийн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, магнийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөвтөр устай байна. Химийн үндсэн үзүүлэлтүүдээс магнийн ион нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад зааснаас 16.2 мг/л-ээр их, фторын ион 0.15 мг/л байгаа нь дээрх стандартад зааснаас бага байна.
- Бичил элементүүдийн шинжилгээгээр ураны хэмжээ стандартаас 1.31 дахин их, стронцийн агууламж стандартаас хэтрээгүй боловч (ЗДХ 2000 мг/л-ээс 1302 мг/л) харьцангуй өндөр илрэлтэй байна.
- Бичил амь судлалын шинжилгээгээр энэхүү худагт нийт гэдэсний савханцрын бүлгийн бактер, халуунд тэсвэртэй гэдэсний савханцрын бүлгийн бактер болон E coli, Clostridium perfringens илрээгүй болно.
- Цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүд нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад тохирч байна.
› Зөвлөмж
- Ундны усан дахь ураны агууламжийг идэвхжүүлсэн хөнгөнцагааны исэл, анион солилцоо, нэрэх процесс, урвуу осмос зэрэг аргуудаар бууруулж болно. Уснаас ураныг цэвэрлэх нь ховор тохиолддог бөгөөд ион солилцоо, урвуу осмосын арууд тохиромжтой юм. Ион солилцооны давирхай ураныг үр дүнтэй сайн цэвэрлэдэг. Мөн цаашид стронцийн хэмжээг хянаж байх шаардлагатай.
- Уг худгийн усны магнийн ионы утга стандартаас 16.2 мг/л-ээр давсан байгаа тул хүн амын унд ахуйд зөөлрүүлж хэрэглэх нь зохимжтой. Технологийн сонголтыг хийхдээ цеолитон юм уу эсвэл нүүрсэн шүүлтүүр бүхий төхөөрөмж тавих замаар усны хатуулгийг бууруулж унд ахуйд хэрэглэхийг зөвлөж байна.
- Фторын ионы хэмжээ стандартад зааснаас бага байгаа тул хэрэглэгчдэд фторжуулсан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэхийг зөвлөх байна.
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д “төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтооно” гэж заасны дагуу хамгаалалтын хашаа барьж, гүний худгийн ойр орчимд хөрс бохирдохоос сэргийлж, хамгаалах шаардлагатай