› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн
› Физик, химийн үзүүлэлт
pH: |
5.56 |
EC: |
3177 µS/cm |
t°: |
0.19 °C |
Tur: |
0.65 NTU |
TDS: |
1589 ppm |
Хатуулаг: |
15.4 мг-мкв/л |
Эрдэс: |
2627 мг/л |
Өнгө: |
Байхгүй |
Үнэр: |
2 балл |
Тунадас: |
Байхгүй |
› Үр дүн
Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натри, магнийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд давсархаг, маш хатуу, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, төмөртэй ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь "Эмчилгээ, ундааны зориулалтаар савлаж хэрэглэх рашаан техникийн шаардлага MNS 3651:2004"-н "Нүүрсхүчлийн хийтэй", "Төмөртэй" рашааны шаардлага хангаж байна. Унданд байнга ууж хэрэглэхэд тохиромжгүй.
Дэлгэрэнгүй үзэх
› Дүгнэлт
- Уг худгийн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натри, магнийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд давсархаг, маш хатуу устай байна. Химийн үндсэн үзүүлэлтүүдээс нийт эрдэсжилт, ерөнхий хатуулаг, натри, магнийн ион нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад зааснаас их байгаа учир хүний унданд тогтмол хэрэглэхэд тохиромжгүй. Харин “Эмчилгээ, ундааны зориулалтаар савлаж хэрэглэх рашаан техникийн шаардлага” MNS 3651:2004 стандартын “Нүүрсхүчлийн хийтэй”, “Төмөртэй” рашааны шаардлагыг хангаж байна. Эмчилгээний зориулалтаар ууж хэрэглэхэд тохиромжтой.
- Бичил амь судлал, бичил элементүүд, цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүдийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаж байна.
› Зөвлөмж
- Хүний унданд зөвхөн эмчилгээний зориулалтаар ууж хэрэглэнэ.
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д “төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтооно” гэж заасны дагуу хамгаалалтын хашаа барьж, гүний худгийн ойр орчимд хөрс бохирдохоос сэргийлж, хамгаалах шаардлагатай.