› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн
› Физик, химийн үзүүлэлт
pH: |
6.76 |
EC: |
508 µS/cm |
t°: |
1.68 °C |
Tur: |
3.66 NTU |
TDS: |
257 ppm |
Хатуулаг: |
4.3 мг-мкв/л |
Эрдэс: |
463 мг/л |
Өнгө: |
Байхгүй |
Үнэр: |
3 балл |
Тунадас: |
Байхгүй |
› Үр дүн
Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, магнийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөвтөр ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүдээс магний, төмрийн ион нь "Ундны ус . Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-д зааснаас их, фторын ион бага, хүхэрлэг үнэртэй байна.
Дэлгэрэнгүй үзэх
› Дүгнэлт
- Уг худгийн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, магнийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөвтөр устай байна. Химийн үндсэн үзүүлэлтүүдээс магнийн ион нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад зааснаас 12.6 мг/л-ээр их, бохирдолтын үзүүлэлт болох төмрийн ион дээрх стандартад зааснаас 2.67 дахин их байна.
- Бичил амь судлалын болон бичил элементүүдийн шинжилгээгээр стандартын шаардлага хангаж байна.
- Цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүд нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад тохирч байна.
› Зөвлөмж
- Уг худгийн усны магнийн ионы агууламж стандартаас бага зэрэг буюу 12.6 мг/л-ээр давсан байгаа тул хүн амын унд ахуйд зөөлрүүлж хэрэглэх нь зохимжтой. Технологийн сонголтыг хийхдээ цеолитон юм уу эсвэл нүүрсэн шүүлтүүр бүхий төхөөрөмж тавих замаар усны хатуулгийг бууруулж унд ахуйд хэрэглэхийг зөвлөж байна.
- Төмрийн ион стандартад зааснаас их байгаа нь хэрэглээгүй удсанаас үүссэн зэв учир хүний унданд хэрэглэх тохиолдолд шавхалт хийж тунгалагжуулах замаар цэвэршүүлж хэрэглэх хэрэгтэй.
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д “төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтооно” гэж заасны дагуу хамгаалалтын хашаа барьж, гүний худгийн ойр орчимд хөрс бохирдохоос сэргийлж, хамгаалах шаардлагатай.