› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн
› Физик, химийн үзүүлэлт
pH: |
7.56 |
EC: |
316 µS/cm |
t°: |
1.68 °C |
Tur: |
3.96 NTU |
TDS: |
171 ppm |
Хатуулаг: |
3.05 мг-мкв/л |
Эрдэс: |
313 мг/л |
Өнгө: |
Шаравтар |
Үнэр: |
0 балл |
Тунадас: |
Байхгүй |
› Үр дүн
Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөвтөр ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүдээс нийт төмрийн ион нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-д зааснаас 1.67 дахин их, шаравтар өнгөтэй байгаа тул хүний унданд шавхалт хийж тунгалагжуулах замаар цэвэршүүлж хэрэглэх шаардлагатай.
Дэлгэрэнгүй үзэх
› Дүгнэлт
- Уг худгийн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, кальцийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөвтөр устай, шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага хангаж байгаа боловч бохирдолтын үзүүлэлт болох төмрийн ион дээрх стандартад зааснаас 1.67 дахин их байна.
- Бичил амь судлалын шинжилгээгээр нийт гэдэсний савханцрын бүлгийн бактер илэрч байгаа нь ариутгахгүйгээр уухад тохиромжгүй.
- Бичил элементүүдийн дүнгээр манганы хэмжээ нь стандартаас 1.77 дахин их давсан байна.
- Цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүд нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад тохирч байна.
› Зөвлөмж
- Бичил амь судлалын шинжилгээгээр тус худагт нийт гэдэсний савханцрын бүлгийн бактер 3 илэрсэн учир “буцалгаж хэрэглэх”, ариун цэврийн хамгаалалтын бүсийг сайжруулж, бохирдуулахгүй байлгах бүх талын арга хэмжээг авах шаардлагатай. Бактерийг устгах хамгийн найдвартай арга нь “буцалгаж хэрэглэх” явдал юм. Террагерц чулууг ашиглан хийсэн “Мульт ионжуулагч” болон үүнтэй адил үйлчилгээтэй бусад төхөөрөмжийг уг худагт тавьснаар тухайн худгийн усны чанарыг сайжруулах бүрэн боломжтой гэж үзэж байна.
- Төмрийн ион стандартад зааснаас их байгаа тул хүний унданд хэрэглэх тохиолдолд шавхалт хийж тунгалагжуулах замаар цэвэршүүлж хэрэглэх хэрэгтэй.
- Ундны усан дахь манган нь ихэвчлэн ууссан манганы хэлбэрээр байдаг бөгөөд түүнийг исэлдүүлэн уусдаггүй манганы оксид хэлбэрт шилжүүлэн катализаторын шүүлтүүр, калийн пермангантыг ашиглан исэлдүүлж шүүх эсвэл рН-ийн өндөр агууламжтай коагулянт хийж шүүх замаар цэвэрлэнэ.
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д “төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтооно” гэж заасны дагуу хамгаалалтын хашаа барьж, гүний худгийн ойр орчимд хөрс бохирдохоос сэргийлж, хамгаалах шаардлагатай.