Мэдээллийн сан / Улаанбаатар хот / Багануур дүүрэг / "Нэгүн гэрэгэ" ХХК-ийн худаг

"Нэгүн гэрэгэ" ХХК-ийн худаг

Хаяг: Багануур дүүрэг, 3-р хороо

Өргөрөг: 47.7496

Уртраг: 108.364

Хэрэглэгчдийн тоо: 0

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.58 EC: 730 µS/cm
    t°: 2.68 °C Tur: 3.25 NTU
    TDS: 365 ppm Хатуулаг: 3.6 мг-мкв/л
    Эрдэс: 421 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: 0 балл Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, холимог бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөвтөр ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-н шаардлага хангаж байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт
    • Уг худгийн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, холимог бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөвтөр устай, шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага хангаж байна.
    • Бичил амь судлалын шинжилгээгээр нийт гэдэсний савханцрын бүлгийн бактер илэрч байгаа нь ариутгахгүйгээр уухад тохиромжгүй байна.
    • Бичил элементүүдийн дүнгээр ураны агууламж нь стандартаас давсан байна.
    • Цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүд нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад тохирч байна.
    › Зөвлөмж
    • Бичил амь судлалын шинжилгээгээр тус худагт нийт гэдэсний савханцрын бүлгийн бактер 3 илэрсэн учир “буцалгаж хэрэглэх”, ариун цэврийн хамгаалалтын бүсийг сайжруулж, бохирдуулахгүй байлгах бүх талын арга хэмжээг авах шаардлагатай. Бактерийг устгах хамгийн найдвартай арга нь “буцалгаж хэрэглэх” явдал юм. Террагерц чулууг ашиглан хийсэн “Мульт ионжуулагч” болон үүнтэй адил үйлчилгээтэй бусад төхөөрөмжийг уг худагт тавьснаар тухайн худгийн усны чанарыг сайжруулах бүрэн боломжтой гэж үзэж байна.
    • Ундны усан дахь ураны агууламжийг идэвхжүүлсэн хөнгөнцагааны исэл, анион солилцоо, нэрэх процесс, урвуу осмос зэрэг аргуудаар бууруулж болно. Уснаас ураныг цэвэрлэх нь ховор тохиолддог бөгөөд ион солилцоо, урвуу осмосын аргууд тохиромжтой юм. Ион солилцооны давирхай ураныг үр дүнтэй сайн цэвэрлэдэг.
    • Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д “төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтооно” гэж заасны дагуу хамгаалалтын хашаа барьж, гүний худгийн ойр орчимд хөрс бохирдохоос сэргийлж, хамгаалах шаардлагатай.
Худгийн байршил