› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн
› Физик, химийн үзүүлэлт
pH: |
7.33 |
EC: |
565 µS/cm |
t°: |
2.37 °C |
Tur: |
2.06 NTU |
TDS: |
282 ppm |
Хатуулаг: |
2.2 мг-мкв/л |
Эрдэс: |
297 мг/л |
Өнгө: |
Байхгүй |
Үнэр: |
0 балл |
Тунадас: |
Байхгүй |
› Үр дүн
Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натри, магнийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөн ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018" -н шаардлага хангаж байна.
Дэлгэрэнгүй үзэх
› Дүгнэлт
- Уг худгийн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натри, магнийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөн устай, шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага хангаж байна.
- Бичил амь судлалын шинжилгээгээр нийт гэдэсний савханцрын бүлгийн бактер илэрч байгаа нь ариутгахгүйгээр уухад тохиромжгүй байна.
- Бичил элементүүд болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүдийн дүнгээр стандартаас давсан үзүүлэлтгүй байна.
› Зөвлөмж
- Бичил амь судлалын шинжилгээгээр тус худагт нийт гэдэсний савханцрын бүлгийн бактер 1 илэрсэн учир “буцалгаж хэрэглэх”, ариун цэврийн хамгаалалтын бүсийг сайжруулж, бохирдуулахгүй байлгах бүх талын арга хэмжээг авах шаардлагатай. Бактерийг устгах хамгийн найдвартай арга нь “буцалгаж хэрэглэх” явдал юм. Террагерц чулууг ашиглан хийсэн “Мульт ионжуулагч” болон үүнтэй адил үйлчилгээтэй бусад төхөөрөмжийг уг худагт тавьснаар тухайн худгийн усны чанарыг сайжруулах бүрэн боломжтой гэж үзэж байна.
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д “төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтооно” гэж заасны дагуу хамгаалалтын хашаа барьж, гүний худгийн ойр орчимд хөрс бохирдохоос сэргийлж, хамгаалах шаардлагатай.