› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн
› Физик, химийн үзүүлэлт
pH: |
6.99 |
EC: |
948 µS/cm |
t°: |
2.6 °C |
Tur: |
0.64 NTU |
TDS: |
505 ppm |
Хатуулаг: |
3.25 мг-мкв/л |
Эрдэс: |
797 мг/л |
Өнгө: |
Байхгүй |
Үнэр: |
0 балл |
Тунадас: |
Байхгүй |
› Үр дүн
Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэгдүү, зөөлөвтөр ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүдээс магни, төмрийн ион нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-д зааснаас их, фторын ион нь бага байна.
Дэлгэрэнгүй үзэх
› Дүгнэлт
- Уг худгийн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэгдүү, зөөлөвтөр устай байна. Магнийн ион нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад зааснаас ялимгүй (2.8 мг/л-ээр) их, бохирдолтын үзүүлэлт болох төмрийн ион дээрх стандартад зааснаас 1.67 дахин их байна. Харин фторын ион 0.26 мг/л байгаа нь стандартад зааснаас бага байна.
- Бичил амь судлалын шинжилгээгээр энэхүү худагт нийт гэдэсний савханцрын бүлгийн бактер, халуунд тэсвэртэй гэдэсний савханцрын бүлгийн бактер болон E coli, Clostridium perfringens илрээгүй болно.
- Бичил элементүүдийн дүнгээр стандартаас давсан үзүүлэлтгүй байна.
- Цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүд нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад нийцэж байна.
› Зөвлөмж
- Уг худгийн усны магнийн ионы утга стандартаас бага зэрэг буюу 2.8 мг/л-ээр давсан байгаа тул хүн амын унд ахуйд зөөлрүүлж хэрэглэх нь зохимжтой.
- Технологийн сонголтыг хийхдээ цеолитон юм уу эсвэл нүүрсэн шүүлтүүр бүхий төхөөрөмж тавих замаар усны хатуулгийг бууруулж унд ахуйд хэрэглэхийг зөвлөж байна. Террагерц чулууг ашиглан хийсэн “Мульт ионжуулагч” болон үүнтэй адил үйлчилгээтэй бусад төхөөрөмжийг мөн сонгож болох юм.
- Төмрийн ион стандартад зааснаас их байгаа тул хүний унданд хэрэглэх тохиолдолд шавхалт хийж тунгалагжуулах замаар цэвэршүүлж хэрэглэх нь зүйтэй.
- Фторын ионы хэмжээ стандартад зааснаас бага байгаа тул хэрэглэгчдэд фторжуулсан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэхийг зөвлөх байна.
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д “төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтооно” гэж заасны дагуу хамгаалалтын хашаа барьж, гүний худгийн ойр орчимд хөрс бохирдохоос сэргийлж, хамгаалах шаардлагатай.