Хаяг: Багануур дүүрэг, 4-р хороо
Өргөрөг: 0
Уртраг: 0
Хэрэглэгчдийн тоо: 3,889
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн
pH: | 7.08 | EC: | 133 µS/cm |
t°: | 6.21 °C | Tur: | 0.4 NTU |
TDS: | 67 ppm | Хатуулаг: | 0.85 мг-мкв/л |
Эрдэс: | 117 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | 0 балл | Тунадас: | Байхгүй |
Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатийн ангийн, кальц, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд нэн цэнгэг, маш зөөлөн ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-н шаардлага хангаж байгаа боловч фторын ион нь уг стандартад зааснаас ялигүй бага байна.
Дэлгэрэнгүй үзэхЭх үүсвэрийн 2-р худгийн усны фторын агууламж нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад зааснаас ялимгүй бага байгаа учир хэрэглэгчдэд фторжуулсан бүтээгдэхүүн хэрэглэж байхыг зөвлөж байна.
Түүнчлэн тус худгийн радоны агууламж нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад зааснаас их байгаа тул уснаас радоныг цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх хэрэгтэй. Радон нь (222Rn) 3.82 хоногийн хагас задралын хугацаатай байдаг тул түүний агууламжийг бууруулахын тулд ус хураах санд хадгалж бууруулах боломжтой бөгөөд хүчилтөрөгчжүүлэх нь радоныг зайлуулах хамгийн тохиромжтой арга юм. Мөн идэвхжүүлсэн нүүрсний нунтгийг ашиглан радоныг 95% бууруулах боломжтой.