Хаяг: Увс аймаг, Улаангом сум, 4-р баг
Өргөрөг: 49.9795
Уртраг: 92.0592
Хэрэглэгчдийн тоо: 500
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 7.5 | EC: | 30.5 µS/cm |
t°: | 5 °C | Tur: | - |
TDS: | 128 ppm | Хатуулаг: | 3.4 мг-мкв/л |
Эрдэс: | 268.75 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | Байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад Сургуулийн хорооны 1-р худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат-кальцийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна.
Дэлгэрэнгүй үзэхУвс аймгийн Улаангом сумын Сургуулийн хорооны 1-р худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат- кальцийн төрлийн зөөлөвтөр, цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь химийн найрлага, бичил элементүүдийн агууламж, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.
Энэхүү худгийн усыг шинжилгээнд тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг худгийн паспортад бичилт хийлгэж баталгаажуулж байхыг зөвлөж байна. Мөн Ус түгээх байрны стандартыг мөрдлөг болгох шаардлагатай. (Тухайлбал: худгийн ажиллах журам, цагийн хуваарийг хэрэглэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуулах, ус түгээгүүрийн хоолойг цэвэр байлгах үүднээс хоолойн амсар хэсгийг бохирдохоос хамгаалсан байх болон газрын гадаргаас дээш 1.2 м-ийн өндөрт өлгөх, худгийн гаднах хүрээлэн буй орчныг мөс, шалбаагнаас хамгаалах гэх мэт).
Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн хашиж хамгаалах нь зүйтэй.