Мэдээллийн сан / Увс аймаг / Хяргас сум / Дэлгэр дэнжийн худаг

Дэлгэр дэнжийн худаг

Хаяг: Увс аймаг, Хяргас сумын төв

Өргөрөг: 49.6722

Уртраг: 93.7796

Хэрэглэгчдийн тоо: 100

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.44 EC: 65 µS/cm
    t°: 6.8 °C Tur: -
    TDS: 233 ppm Хатуулаг: 6.8 мг-мкв/л
    Эрдэс: 600 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: - Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад Дэлгэрийн дэнжний худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат-кальци, магнийн төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь магнийн ионы агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Судалгаанд хамрагдсан Хяргас сумын төвийн Дэлгэр дэнжийн худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат- кальци, магнийн төрлийн, хатуулгийн хувьд хатуувтар, цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна. Харин магнийн ионы агуулгаараа Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байна. 

    › Зөвлөмж

    Судалгаанд хамрагдсан Дэлгэр дэнжийн худгийн усны магнийн (Mg2+) агуулга Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул унд ахуйд ашиглахдаа катионитон шүүлтүүр бүхий ус зөөлрүүлэх төхөөрөмж тавьж зөөлрүүлэн хэрэглэхийг зөвлөж байна. Энэхүү худгийг паспортжуулж, усыг нь шинжилгээнд тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг худгийн паспортад бичилт хийлгэж баталгаажуулж байх нь зүйтэй.

Худгийн байршил