Хаяг: Увс аймаг, Хяргас сумын төв
Өргөрөг: 49.6714
Уртраг: 93.7732
Хэрэглэгчдийн тоо: 100
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 7.44 | EC: | 66.5 µS/cm |
t°: | 5 °C | Tur: | - |
TDS: | 234 ppm | Хатуулаг: | 6.6 мг-мкв/л |
Эрдэс: | 564.8 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | Байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат-кальци, магнийн төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь аммони, магнийн ионы агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.
Дэлгэрэнгүй үзэхСудалгаанд хамрагдсан Хяргас сумын төвийн Улаан толгойн худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат- кальци, магнийн төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна. Харин аммони, магнийн ионы агуулгаараа Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байна.
Улаан толгойн худгийн усны магнийн (Mg2+) агуулга Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул унд ахуйд ашиглахдаа катионитон шүүлтүүр бүхий ус зөөлрүүлэх төхөөрөмж тавьж зөөлрүүлэн хэрэглэхийг зөвлөж байна. Мөн тус худгийн усанд аммонийн агуулга стандарт хэмжээнээс өндөр байгаа тул усны шинжилгээг давтан хийлгэх шаардлагатай. Усан дахь аммони нь төрөл бүрийн бохирдлоор ус бохирдсон байж болзошгүйг илтгэдэг үзүүлэлт юм.
Энэхүү худгийг паспортжуулж, усыг нь шинжилгээнд тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг худгийн паспортад бичилт хийлгэж баталгаажуулж байхыг зөвлөж байна. Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн, хашиж хамгаалах нь зүйтэй.
Түүнчлэн Ус түгээх байрны стандартыг мөрдлөг болгох шаардлагатай. (Тухайлбал: худгийн ажиллах журам, цагийн хуваарийг хэрэглэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуулах, ус түгээгүүрийн хоолойг цэвэр байлгах үүднээс хоолойн амсар хэсгийг бохирдохоос хамгаалсан байх болон газрын гадаргаас дээш 1.2 м-ийн өндөрт өлгөх, худгийн гаднах хүрээлэн буй орчныг мөс, шалбаагнаас хамгаалах гэх мэт).