Хаяг: Увс аймаг, Түргэн сум
Өргөрөг: 50.0994
Уртраг: 91.6721
Хэрэглэгчдийн тоо: 200
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 7.35 | EC: | 37.5 µS/cm |
t°: | 8.1 °C | Tur: | - |
TDS: | 130 ppm | Хатуулаг: | 3.3 мг-мкв/л |
Эрдэс: | 295.2 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | Байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат - кальци, магнийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна.
Дэлгэрэнгүй үзэхСудалгаанд хамрагдсан Түргэн сумын төвийн гүний худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат- кальци, магнийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь химийн найрлага, бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.
Энэхүү худгийг паспортжуулан, усыг нь шинжилгээнд тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг худгийн паспортад бичилт хийлгэж баталгаажуулж байхыг зөвлөж байна. Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн, хашиж хамгаалах нь зүйтэй.
Мөн Ус түгээх байрны стандартыг мөрдлөг болгох шаардлагатай. (Тухайлбал: худгийн ажиллах журам, цагийн хуваарийг хэрэглэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуулах, ус түгээгүүрийн хоолойг цэвэр байлгах үүднээс хоолойн амсар хэсгийг бохирдохоос хамгаалсан байх болон газрын гадаргаас дээш 1.2 м-ийн өндөрт өлгөх, худгийн гаднах хүрээлэн буй орчныг мөс, шалбаагнаас хамгаалах гэх мэт).