Хаяг: Увс аймаг, Тэс сумын Ерөнхий боловсролын сургууль
Өргөрөг: 50.4783
Уртраг: 93.6111
Хэрэглэгчдийн тоо: 1,100
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 8.03 | EC: | 54.5 µS/cm |
t°: | 6.9 °C | Tur: | - |
TDS: | 192 ppm | Хатуулаг: | 4.8 мг-мкв/л |
Эрдэс: | 402.2 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | Байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад уг гүний худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат - кальци, магнийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна.
Дэлгэрэнгүй үзэхТэс сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн худгийн ус нь зөөлөвтөр, сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат- кальци, магнийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь бичил амь судлалын үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин химийн найрлага, бичил элементүүдийн агууламж болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.
Судалгаагаар уг худгийн усанд нийт нянгийн тоо стандарт хэмжээнээс их гарсан нь Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандартын шаардлагад нийцэхгүй байна. Тиймээс унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй бөгөөд буцалгаж хэрэглэх шаардлагатай. Мөн тус худагт ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа дахин бичил амь судлалын шинжилгээнд хамруулж унданд хэрэглэхийг зөвлөж байна. Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн, хашиж хамгаалах нь зүйтэй.