Мэдээллийн сан / Увс аймаг / Тэс сум / Туулайн булгийн худаг

Туулайн булгийн худаг

Хаяг: Увс аймаг, Тэс сум, 6-р баг

Өргөрөг: 50.4789

Уртраг: 93.601

Хэрэглэгчдийн тоо: 15

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 8.06 EC: 32.4 µS/cm
    t°: 6.4 °C Tur: -
    TDS: 108 ppm Хатуулаг: 3.1 мг-мкв/л
    Эрдэс: 311.7 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: - Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбона - кальци, натрийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна. 

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Тэс сумын Туулайн булгийн худгийн ус нь нийт хатуулгийн хувьд зөөлөвтөр, сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат- натри, кальцийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь бичил амь судлалын үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин химийн найрлага, бичил элементүүдийн агууламж болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.

    › Зөвлөмж

    Судалгаагаар уг худгийн усанд нийт нянгийн тоо стандарт хэмжээнээс их гарсан нь Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандартын шаардлагад нийцэхгүй байна. Тиймээс унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй бөгөөд буцалгаж хэрэглэх шаардлагатай. Мөн тус худагт ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа дахин бичил амь судлалын шинжилгээнд хамруулж унданд хэрэглэхийг зөвлөж байна. Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн, хашиж хамгаалах нь зүйтэй.

Худгийн байршил