Хаяг: Увс аймаг, Тариалан сумын төв
Өргөрөг: 49.7817
Уртраг: 91.9012
Хэрэглэгчдийн тоо: 100
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 7.51 | EC: | 22.5 µS/cm |
t°: | 6.3 °C | Tur: | - |
TDS: | 81 ppm | Хатуулаг: | 2.4 мг-мкв/л |
Эрдэс: | 198.9 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | Байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат - кальци, магнийн төрлийн нэн цэнгэг ус ны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна.
Дэлгэрэнгүй үзэхТариалан сумын төвийн Ухаалаг худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонаткальци, магнийн төрлийн нэн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь химийн найрлага, бичил элемент, бичил амь судлалын агуулгаараа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна. Харин цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байна.
Тус худгийн усны радоны (Rn) агууламж Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул радоныг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Радон (222Rn) нь 3.82 хоногийн хагас задралын хугацаатай байдаг тул түүний агуулгыг бууруулахын тулд ус хураах санд хадгалж бууруулах боломжтой юм. Мөн идэвхжүүлсэн нүүрсний нунтгийг ашиглан радоныг 95% бууруулах боломжтой. Түүнчлэн хүчилтөрөгчжүүлэх нь радоныг зайлуулах хамгийн тохиромжтой цэвэрлэгээний арга тул худгийн усанд гадны агаар хялбархан нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Ингэснээр цацрагийн түвшин нэмэгдэхгүйгээс гадна хог хаягдал гардаггүй давуу талтай.
Энэхүү худгийг паспортжуулан, усыг нь шинжилгээнд тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг худгийн паспортад бичилт хийлгэж баталгаажуулж байхыг зөвлөж байна. Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн, хашиж хамгаалах нь зүйтэй.