Мэдээллийн сан / Увс аймаг / Сагил сум / Цэцэрлэгийн худаг

Цэцэрлэгийн худаг

Хаяг: Увс аймаг, Сагил сум

Өргөрөг: 50.3386

Уртраг: 91.6044

Хэрэглэгчдийн тоо: 120

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.19 EC: 21.5 µS/cm
    t°: 5.7 °C Tur: -
    TDS: 79 ppm Хатуулаг: 2.1 мг-мкв/л
    Эрдэс: 185 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: - Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад Сагил сумын Цэцэрлэгийн худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат - кальци, магнийн төрлийн нэн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна. 

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Судалгаанд хамрагдсан Сагил сумын төвийн Цэцэрлэгийн худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат- кальци, магнийн төрлийн нэн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь химийн найрлага, бичил элемент, бичил амь судлалын үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна. Харин цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байна.

    › Зөвлөмж

    Цэцэрлэгийн худгийн усны радоны (Rn) агууламж Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул радоныг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Радон (222Rn) нь 3.82 хоногийн хагас задралын хугацаатай байдаг тул түүний агуулгыг бууруулахын тулд ус хураах санд хадгалж бууруулах боломжтой юм. Мөн идэвхжүүлсэн нүүрсний нунтгийг ашиглан радоныг 95% бууруулах боломжтой. Түүнчлэн хүчилтөрөгчжүүлэх нь радоныг зайлуулах хамгийн тохиромжтой цэвэрлэгээний арга тул худгийн усанд гадны агаар хялбархан нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Ингэснээр цацрагийн түвшин нэмэгдэхгүйгээс гадна хог хаягдал гардаггүй давуу талтай.

    Энэхүү худгийн усыг шинжилгээнд тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг худгийн паспортад бичилт хийлгэж баталгаажуулж байхыг зөвлөж байна.

    Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн, хашиж хамгаалах нь зүйтэй.

Худгийн байршил