Цэцэрлэгийн худаг

Хаяг: Увс аймаг, Өмнөговь сумын төв

Өргөрөг: 49.1054

Уртраг: 91.7191

Хэрэглэгчдийн тоо: 121

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.73 EC: 40.8 µS/cm
    t°: 7.9 °C Tur: -
    TDS: 160 ppm Хатуулаг: 3 мг-мкв/л
    Эрдэс: 366.2 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: - Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад Өмнөговь сумын цэцэрлэгийн худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат - кальци, натрийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна. 

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Өмнөговь сумын төвийн Цэцэрлэгийн худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонаткальци, натрийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь бичил элементүүдийн агууламж, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна. Харин нитрат ионы агуулгаараа Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байна.

    › Зөвлөмж

    Цэцэрлэгийн худгийн усны нитратын (NO3 - ) агуулга Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул нитратыг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Нитратыг уснаас ион солилцоо, урвуу осмос, электродиализ, мембран, биологийн арга зэргийг ашиглан бууруулж болдог. Эдгээр аргуудаас ион солилцоо болон мембран процесс нь бага оврын ус хангамжийн байгууламжид илүү тохиромжтой байдаг. Ион солилцооны процесст нитрат ионыг хлорид эсвэл бикарбонат болгон солилцдог шүлтлэг анион солилцооны давирхай агуулсан шүүлтүүрээр нэвтрүүлэн усан дахь нитратыг цэвэрлэдэг.

    Энэхүү худгийн усыг шинжилгээнд тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг худгийн паспортад бичилт хийлгэж баталгаажуулж байхыг зөвлөж байна.

    Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн, хашиж хамгаалах нь зүйтэй.

Худгийн байршил