Хаяг: Өлгий сум, Сумын төвийн хойд хороолол
Өргөрөг: 49.0394
Уртраг: 92.0389
Хэрэглэгчдийн тоо: 80
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 8.09 | EC: | 84.9 µS/cm |
t°: | 7.8 °C | Tur: | - |
TDS: | 306 ppm | Хатуулаг: | 4.9 мг-мкв/л |
Эрдэс: | 633.08 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | Байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад Хойд хорооллын худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-натри, кальци, магнийн төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус фтор болон нитратын ионы агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.
Дэлгэрэнгүй үзэхУвс аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын харъяа Хойд хорооллын худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат- натри, кальцийн төрлийн зөөлөвтөр, цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь нитрат болон фторын ионы агуулгаараа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин бичил элемент, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.
Хойд хорооллын худгийн усны нитрат (NO3 - )-ын агууламж нь Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байна. Иймээс нитратыг уснаас ион солилцоо, урвуу осмос, электродиализ, биологийн аргаар нитратгүйжүүлэх болон мембран зэрэг аргаар цэвэрлэж болох бөгөөд бүх процессууд нь 10-13 мг/л-ээс доош агуулгатай болгон бууруулдаг. Эдгээр аргуудаас ион солилцоо болон мембран процесс нь бага оврын ус хангамжийн байгууламжид илүү тохиромжтой байдаг. Ион солилцооны процесст нитрат ионыг хлорид эсвэл бикарбонат болгон солилцдог шүлтлэг анион солилцооны давирхай агуулсан шүүлтүүрээр нэвтрүүлэн усан дахь нитратыг цэвэрлэдэг. Нитратыг солилцсон давирхайг натрийн хлорид болон натрийн бикарбонатын уусмалыг ашиглан нөхөн сэргээдэг.