Мэдээллийн сан / Увс аймаг / Өлгий сум / Урд хорооллын ухаалаг худаг

Урд хорооллын ухаалаг худаг

Хаяг: Өлгий сум, Сумын төвиийн урд хороолол

Өргөрөг: 49.0337

Уртраг: 92.0455

Хэрэглэгчдийн тоо: 100

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 8.11 EC: 54.2 µS/cm
    t°: 5.6 °C Tur: -
    TDS: 206 ppm Хатуулаг: 3.5 мг-мкв/л
    Эрдэс: 460.18 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: - Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад Урд хорооллын худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-натри, кальцийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь фторын ионы агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Увс аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын харъяа Урд хорооллын ухаалаг худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат- натри, кальцийн төрлийн зөөлөвтөр, цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь фторын ионы агуулгаараа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин бичил элементүүдийн агууламж, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.

    › Зөвлөмж

    Тус худгийн усны фторын (F) агуулга Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул фторыг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Фторын агуулгыг бууруулахад хамгийн өргөн хэрэглэгддэг, үр дүнтэй арга бол идэвхжүүлсэн хөнгөн цагааны оксид бүхий шүүх материалыг ашиглан бууруулах бүрэн боломжтой. Мөн Ус түгээх байрны стандартыг мөрдлөг болгох шаардлагатай. (Тухайлбал: худгийн ажиллах журам, цагийн хуваарийг хэрэглэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуулах, ус түгээгүүрийн хоолойг цэвэр байлгах үүднээс хоолойн амсар хэсгийг бохирдохоос хамгаалсан байх болон газрын гадаргаас дээш 1.2 м-ийн өндөрт өлгөх, худгийн гаднах хүрээлэн буй орчныг мөс, шалбаагнаас хамгаалах гэх мэт). Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн, хашиж хамгаалах нь зүйтэй.

Худгийн байршил