Хаяг: Өлгий сум, иргэн Ш.Дүүрэнгбилэгийн хашаа
Өргөрөг: 49.0258
Уртраг: 92.0372
Хэрэглэгчдийн тоо: 20
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 8.1 | EC: | 41.3 µS/cm |
t°: | 6.8 °C | Tur: | - |
TDS: | 161 ppm | Хатуулаг: | 3.6 мг-мкв/л |
Эрдэс: | 363.45 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | Байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад Ш.Дүүрэнбилэгийн худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-кальци, натрийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн фторын агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.
Дэлгэрэнгүй үзэхУвс аймгийн Өлгий сумын иргэн Ш.Дүүрэнбилэгийн худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-кальци, натрийн төрлийн зөөлөвтөр, цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь фтор (F- )-ын ион болон уран (U)-ы агуулгаараа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.
Ш.Дүүрэнбилэгийн эзэмшлийн худгийн усны фторын (F) агууламж Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул фторыг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Фторын агуулгыг бууруулахад хамгийн өргөн хэрэглэгддэг, үр дүнтэй арга бол идэвхжүүлсэн хөнгөн цагааны оксид бүхий шүүх материалыг ашиглан бууруулах бүрэн боломжтой. Мөн тус худгийн усны уран (U)-ы агууламж Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байна. Ундны усан дахь ураны агуулгыг идэвхжүүлсэн хөнгөн цагааны исэл, анион солилцоо, нэрэх процесс, урвуу осмос зэрэг аргуудаар бууруулж болно. Ион солилцооны давирхай нь ураныг цэвэрлэх үр дүнтэй системийг бий болгодог. Мөн худгийн усыг дахин бичил элементийн шинжилгээнд хамруулж хэрэглэхийг зөвлөж байна. Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн, хашиж хамгаалах нь зүйтэй.