Мэдээллийн сан / Увс аймаг / Өлгий сум / Сургуулийн худаг

Сургуулийн худаг

Хаяг: Увс аймаг, Өлгий сум

Өргөрөг: 49.0324

Уртраг: 92.0383

Хэрэглэгчдийн тоо: 700

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 8.08 EC: 41.5 µS/cm
    t°: 6.9 °C Tur: -
    TDS: 157 ppm Хатуулаг: 3.4 мг-мкв/л
    Эрдэс: 352.48 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: - Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-кальци, натри, магнийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь фторын ионы агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Увс аймгийн Өлгий сумын Сургуулийн худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-кальци, натри, магнийн төрлийн зөөлөвтөр, цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь фторын ионы агуулгаараа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.

    › Зөвлөмж

    Тус худгийн усны фторын (F) агуулга Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул фторыг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Фторын агуулгыг бууруулахад хамгийн өргөн хэрэглэгддэг, үр дүнтэй арга бол идэвхжүүлсэн хөнгөн цагааны оксид бүхий шүүх материалыг ашиглан бууруулах бүрэн боломжтой. Хэрэв фторыг бууруулахгүй бол хүний биеэд ясны сийрэгжилт явагдах сөрөг нөлөөтэй болно. Иймд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нийцүүлэн суманд төвлөрсөн ус хангамжийн системийг шинээр бий болгох, хэрэглэгчдийг мэргэжлийн усны үйлчилгээний байгууллагын ус хангамжийн үйлчилгээгээр хангагдах нөхцлийг сумын удирдлагын зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Худгийн байршил