Төвийн худаг

Хаяг: Увс аймаг, Наранбулаг сум

Өргөрөг: 49.3839

Уртраг: 92.5815

Хэрэглэгчдийн тоо: 240

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.96 EC: 153.6 µS/cm
    t°: 6.3 °C Tur: -
    TDS: 666 ppm Хатуулаг: 7.9 мг-мкв/л
    Эрдэс: 1089.9 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: - Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-натри, кальци төрлийн давсархаг усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд цахилгаан дамжуулах чанар, нийт эрдэсжилт, ерөнхий хатуулаг, магни болон сульцатын ионы агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Наранбулаг сумын Төвийн худгийн ус нь нийт хатуулгийн хувьд хатуу, сул шүлтлэг орчинтой, 1089.9 мг/л эрдэсжилттэй, сульфат- натри, кальцийн төрлийн давсархаг усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь физик-хими, химийн найрлага болон бичил элементийн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.

    › Зөвлөмж

    Тус худгийн ус магнийн (Mg2+) ион, нийт хатуулаг мөн нийт эрдэсжилт, сульфат ионы агуулгаараа Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул унд ахуйд удаан хэрэглэхэд тохиромжгүй. Иймд анионитон болон катионитон шүүлтүүр бүхий ус зөөлрүүлэх төхөөрөмж тавьж усыг цэнгэгжүүлэн зөөлрүүлж ашиглахыг зөвлөж байна. Мөн уг худгийн усны стронцийн агуулга Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул Стронцийг адсорбцлох (манганы исэл) болон урвуу осмосын аргуудыг ашиглан бууруулах аргыг хэрэглэх нь зүйтэй.

Худгийн байршил