Доод худаг

Хаяг: Увс аймаг, Зүүнхангай сум

Өргөрөг: 49.3072

Уртраг: 95.4547

Хэрэглэгчдийн тоо: 0

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.99 EC: 85.5 µS/cm
    t°: 6.2 °C Tur: -
    TDS: 297 ppm Хатуулаг: 8 мг-мкв/л
    Эрдэс: 640.9 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: - Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-кальци, магнийн төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд ерөнхий хатуулаг, кальци, магни, нитрат ионы агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Зүүнхангай сумын Доод худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат- кальци, магнийн төрлийн хатуу, цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь химийн найрлага болон бичил элементүүдийн агууламжаараа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.

    › Зөвлөмж

    Тус худгийн усны нийт хатуулаг, кальци (Ca2+) болон магнийн (Mg2+) ионы агуулга Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул унд ахуйд хэрэглэхэд тохиромжгүй байна. Иймд катионитон шүүлтүүр бүхий ус зөөлрүүлэх төхөөрөмж тавьж усыг цэнгэгжүүлэн зөөлрүүлж ашиглахыг зөвлөж байна. Мөн худгийн усны нитратын (NO3 - ) агуулга Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул нитратыг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Нитратыг уснаас ион солилцоо, урвуу осмос, электродиализ, мембран, биологийн арга зэргийг ашиглан бууруулж болдог. Эдгээр аргуудаас ион солилцоо болон мембран процесс нь усны хэрэглээ багатай ус хангамжийн байгууламжид илүү тохиромжтой байдаг. Ион солилцооны процесст нитрат ионыг хлорид эсвэл бикарбонат болгон солилцдог шүлтлэг анион солилцооны давирхай агуулсан шүүлтүүрээр нэвтрүүлэн усан дахь нитратыг цэвэрлэдэг. Түүнчлэн Доод худгийн усны ураны (U) агуулга Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул ураныг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Усан дахь ураны агуулгыг буруулахад ион солилцооны давирхай, идэвхжүүлсэн хөнгөн цагааны исэл, урвуу осмос зэрэг аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй юм

Худгийн байршил