Хаяг: Увс аймаг, Зүүнхангай сум
Өргөрөг: 49.3136
Уртраг: 95.4519
Хэрэглэгчдийн тоо: 0
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 8.09 | EC: | 73.2 µS/cm |
t°: | 6 °C | Tur: | - |
TDS: | 259 ppm | Хатуулаг: | 6.9 мг-мкв/л |
Эрдэс: | 547.8 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | Байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-кальци, магни төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна.
Дэлгэрэнгүй үзэхЗүүнхангай сумын Дээд худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-кальци, магнийн төрлийн хатуувтар, цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь химийн найрлага болон бичил амь судлалын үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин бичил элементүүдийн агууламж болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.
Уг худгийн усны магнийн (Mg2+) агуулга Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул унд ахуйд ашиглахдаа катионитон шүүлтүүр бүхий ус зөөлрүүлэх төхөөрөмж тавьж зөөлрүүлэн хэрэглэхийг зөвлөж байна. Мөн худгийн усанд нийт нянгийн тоо стандарт хэмжээнээс их илэрсэн нь Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандартад тохирохгүй байна. Тиймээс унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй бөгөөд буцалгаж хэрэглэх шаардлагатай. Тус худагт ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа дахин бичил амь судлалын шинжилгээнд хамруулж унданд хэрэглэхийг зөвлөж байна.
Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн хашиж хамгаалах нь зүйтэй.