Хаяг: Увс аймаг, Зүүнговь сум, 5-р баг
Өргөрөг: 49.9033
Уртраг: 93.7879
Хэрэглэгчдийн тоо: 200
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 8.32 | EC: | 58.9 µS/cm |
t°: | 5.8 °C | Tur: | - |
TDS: | 229 ppm | Хатуулаг: | 1.4 мг-мкв/л |
Эрдэс: | 363.5 мг/л | Өнгө: | байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахд уг гүний худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-натри, кальци төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна.
Дэлгэрэнгүй үзэхЗүүнговь сумын Сумын төвийн худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонатнатри, кальцийн төрлийн маш зөөлөн, цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь химийн найрлага, бичил элементүүдийн агууламж, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүдээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.
Энэхүү худгийн усыг шинжилгээнд тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг худгийн паспортад бичилт хийлгэж баталгаажуулж байхыг зөвлөж байна. Мөн Ус түгээх байрны стандартыг мөрдлөг болгох шаардлагатай. (Тухайлбал: худгийн ажиллах журам, цагийн хуваарийг хэрэглэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуулах, ус түгээгүүрийн хоолойг цэвэр байлгах үүднээс хоолойн амсар хэсгийг бохирдохоос хамгаалсан байх болон газрын гадаргаас дээш 1.2 м-ийн өндөрт өлгөх, худгийн гаднах хүрээлэн буй орчныг мөс, шалбаагнаас хамгаалах гэх мэт).