Хаяг: Увс аймаг, Завхан сум
Өргөрөг: 48.824
Уртраг: 93.0999
Хэрэглэгчдийн тоо: 140
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 8.19 | EC: | 110.9 µS/cm |
t°: | 6.9 °C | Tur: | - |
TDS: | 434 ppm | Хатуулаг: | 3.2 мг-мкв/л |
Эрдэс: | 755 мг/л | Өнгө: | байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад цооног болон шүүлтүүрийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-натри, кальцийн төрлийн нэн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд фторын агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.
Дэлгэрэнгүй үзэхЗавхан сумын Шар дэнжийн худгийн цооногийн ус болон шүүлтүүрээс гарсан ус нь сул шүлтлэг орчинтой, 755.0-755.9 мг/л эрдэсжилттэй, гидрокарбонат- натри, кальцийн төрлийн зөөлөвтөр, цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн цооногийн ус болон шүүлтүүрээс гарсан ус нь химийн найрлага, бичил элементүүдийн агууламж болон бичил амь судлалын үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин шүүлтүүрийн болон цооногийн ус нь цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна. Мөн шүүлтүүрээс гарсан усны катион анионы агуулга цооногийн уснаас ялгаагүй байгаа тул уг худгийн шүүлтүүрийг солих шаардлагатай байна.
Судалгаагаар шүүлтүүрээс гарч байгаа усны катион анионы агуулга цооногийн устай адил хэмжээнд байгаа тул уг худгийн шүүлтүүрийг солих шаардлагатай. Уг худгийн цооногийн ус болон шүүлтүүрээс гарсан усанд нийт нянгийн тоо стандарт хэмжээнээс их гарсан мөн гэдэсний бүлгийн нийт нян илэрсэн нь Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандартад тохирохгүй байна. Тиймээс унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй бөгөөд буцалгаж хэрэглэх шаардлагатай ба тус худагт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, хашаа барьж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа дахин бичил амь судлалын шинжилгээнд хамруулж унданд хэрэглэхийг зөвлөж байна. Тус худгийн усны ураны (U) агуулга Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул ураныг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Усан дахь ураны агуулгыг бууруулахад ион солилцооны давирхай, идэвхжүүлсэн хөнгөн цагааны исэл, урвуу осмос зэрэг аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй юм. Мөн тус худгийн усан дахь фторын (F) агуулга Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул фторын агуулгыг бууруулахад хамгийн өргөн хэрэглэгддэг, үр дүнтэй арга бол идэвхжүүлсэн хөнгөн цагааны оксид бүхий шүүх материалыг ашиглан бууруулах бүрэн боломжтой.