Хаяг: Увс аймаг, Завхан сум, Дэнж хороолол
Өргөрөг: 48.8213
Уртраг: 93.0981
Хэрэглэгчдийн тоо: 50
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 8.22 | EC: | 107.2 µS/cm |
t°: | 6.9 °C | Tur: | - |
TDS: | 382 ppm | Хатуулаг: | 2.8 мг-мкв/л |
Эрдэс: | 812.57 мг/л | Өнгө: | байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-нари, кальцийн төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд фторын агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.
Дэлгэрэнгүй үзэхЗавхан сумын иргэн Н.Гантөмөрийн худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-натри, кальцийн төрлийн зөөлөн, цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь фторын агуулгаараа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин бичил элементүүдийн агууламж, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна
Иргэн Н.Гантөмөрийн худгийн усан дахь фторын (F) агууламж Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул фторыг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Фторын агуулгыг бууруулахад хамгийн өргөн хэрэглэгддэг, үр дүнтэй арга бол идэвхжүүлсэн хөнгөн цагааны оксид бүхий шүүх материалыг ашиглан бууруулах бүрэн боломжтой. Мөн тус худагт ундны усны шинжилгээг тогтмол хугацаанд хийлгэж шинжилгээний үр дүнгийн талаар худгийн паспортад бичилт хийж баталгаажуулж байх шаардлагатай. Түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн хашиж хамгаалах нь зүйтэй.