Хаяг: Увс аймаг, Завхан сум
Өргөрөг: 48.8219
Уртраг: 93.1017
Хэрэглэгчдийн тоо: 115
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 8.19 | EC: | 82.8 µS/cm |
t°: | 7.2 °C | Tur: | - |
TDS: | 274 ppm | Хатуулаг: | 2.8 мг-мкв/л |
Эрдэс: | 617.3 мг/л | Өнгө: | байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат-натри, магнийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байгаа фторын агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.
Дэлгэрэнгүй үзэхЗавхан сумын Цэцэрлэгийн худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-натри, кальцийн төрлийн зөөлөн, цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь фторын агуулгаараа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин бичил элементүүдийн агууламж, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.
Тус худгийн усны фторын (F) агууламж Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул фторыг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Фторын агуулгыг бууруулахад хамгийн өргөн хэрэглэгддэг, үр дүнтэй арга болох идэвхжүүлсэн хөнгөн цагааны оксид бүхий шүүх материалыг ашиглах боломжтой.