Хөшөөтийн худаг

Хаяг: Увс аймаг, Давст сум

Өргөрөг: 50.6071

Уртраг: 92.4123

Хэрэглэгчдийн тоо: 0

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.67 EC: 62.6 µS/cm
    t°: 5 °C Tur: -
    TDS: 209 ppm Хатуулаг: 4.8 мг-мкв/л
    Эрдэс: 491.2 мг/л Өнгө: байхгүй
    Үнэр: - Тунадас: байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат-кальци, магнийн төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Судалгаанд хамрагдсан Давст сумын Хөшөөтийн худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат-кальци, натрийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь химийн найрлага, бичил элемент, цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна. Харин бичил амь судлалын үзүүлэлтээрээ Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандарт шаардлагад нийцэхгүй байна.

    › Зөвлөмж

    Судалгаагаар уг худгийн усанд гэдэсний бүлгийн нийт нянгийн тоо 2 илэрсэн нь Монгол улсад мөрдөгдөж байгаа ундны усны стандартад тохирохгүй байна. Тиймээс унданд шууд хэрэглэхэд тохиромжгүй бөгөөд буцалгаж хэрэглэх шаардлагатай. Мөн тус худагт ариутгал, халдваргүйжүүлэлт хийсний дараа дахин бичил амь судлалын шинжилгээнд хамруулж унданд хэрэглэхийг зөвлөж байна. Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн хашиж хамгаалах нь зүйтэй.

Худгийн байршил