Мэдээллийн сан / Увс аймаг / Бөхмөрөн сум / Баруунгол хорооллын ухаалаг худаг

Баруунгол хорооллын ухаалаг худаг

Хаяг: Увс аймаг, Бөхмөрөн сум

Өргөрөг: 49.6623

Уртраг: 90.2864

Хэрэглэгчдийн тоо: 150

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.59 EC: 13.42 µS/cm
    t°: 4.9 °C Tur: -
    TDS: 47 ppm Хатуулаг: 1.5 мг-мкв/л
    Эрдэс: 131 мг/л Өнгө: байхгүй
    Үнэр: - Тунадас: байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад Баруунголын худаг нь саармаг орчинтой, гидрокарбонат-кальци, магнийн төрлийн нэн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна. 

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Судалгаанд хамрагдсан Бөхмөрөн сумын Баруун гол хорооллын ухаалаг худгийн ус нь саармаг орчинтой, гидрокарбонат-кальци, магнийн төрлийн нэн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн уг худгийн ус нь химийн найрлага, бичил элементүүдийн агууламж, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна. 

    › Зөвлөмж

    Энэхүү худгийн усыг шинжилгээнд тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг худгийн паспортад бичилт хийлгэж баталгаажуулж байхыг зөвлөж байна. Мөн Ус түгээх байрны стандартыг мөрдлөг болгох шаардлагатай. (Тухайлбал: худгийн ажиллах журам, цагийн хуваарийг хэрэглэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуулах, ус түгээгүүрийн хоолойг цэвэр байлгах үүднээс хоолойн амсар хэсгийг бохирдохоос хамгаалсан байх болон газрын гадаргаас дээш 1.2 м-ийн өндөрт өлгөх, худгийн гаднах хүрээлэн буй орчныг мөс, шалбаагнаас хамгаалах гэх мэт). Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн хашиж хамгаалах нь зүйтэй.

Худгийн байршил