Хийдийн худаг

Хаяг: Увс аймаг, Баруунтуруун сум

Өргөрөг: 49.6546

Уртраг: 94.4061

Хэрэглэгчдийн тоо: 250

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.97 EC: 83.9 µS/cm
    t°: 5.8 °C Tur: -
    TDS: 300 ppm Хатуулаг: 5.1 мг-мкв/л
    Эрдэс: 620.7 мг/л Өнгө: байхгүй
    Үнэр: - Тунадас: байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад уг худгийн ус нь сул шүлтлэг орчинтой гидрокарбонат-натри, кальци төрлийн цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Мөн химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Баруунтуруун сумын Хийдийн худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонатнатри, кальци, магнийн төрлийн хатуувтар, цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь химийн найрлага, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байгаа хэдийч ураны агуулгаараа “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна.

    › Зөвлөмж

    Тус худгийн усанд ураны (U) агуулга Монгол улсад мөрдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул ураныг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Усан дахь ураны агуулгыг буруулахад ион солилцооны давирхай, идэвхжүүлсэн хөнгөн цагааны исэл, урвуу осмос зэрэг аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй юм. Энэхүү худгийн усыг шинжилгээнд тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг худгийн паспортад бичилт хийлгэж баталгаажуулж байхыг зөвлөж байна. Цаашид Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоож, дэглэмийг мөрдүүлэн, хашиж хамгаалах нь зүйтэй.

Худгийн байршил