Хаяг: Увс аймаг, Баруунтуруун сум
Өргөрөг: 49.6583
Уртраг: 94.3997
Хэрэглэгчдийн тоо: 292
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 7.7 | EC: | 40.6 µS/cm |
t°: | 6.7 °C | Tur: | - |
TDS: | 175 ppm | Хатуулаг: | 3.8 мг-мкв/л |
Эрдэс: | 636.7 мг/л | Өнгө: | байхгүй |
Үнэр: | - | Тунадас: | байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад уг гүний худгийн ус нь сул шүлтлэг орчинтой гидрокарбонат-кальци, магни төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байгаа бөгөөд химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна.
Дэлгэрэнгүй үзэхБаруунтуруун сумын Арын худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, зөөлөвтөр, гидрокарбонат- кальцийн, магнийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Арын худгийн ус нь химийн найрлага, бичил элементүүдийн агууламж, бичил амь судлал болон цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүдээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.
Энэхүү худгийг паспортжуулан, усыг нь шинжилгээнд тогтмол хамруулж, шинжилгээний үр дүнг худгийн паспортад бичилт хийлгэж баталгаажуулж байхыг зөвлөж байна. Мөн Ус түгээх байрны стандартыг мөрдлөг болгох шаардлагатай. (Тухайлбал: худгийн ажиллах журам, цагийн хуваарийг хэрэглэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуулах, ус түгээгүүрийн хоолойг цэвэр байлгах үүднээс хоолойн амсар хэсгийг бохирдохоос хамгаалсан байх болон газрын гадаргаас дээш 1.2 м-ийн өндөрт өлгөх, худгийн гаднах хүрээлэн буй орчныг мөс, шалбаагнаас хамгаалах гэх мэт).