Мэдээллийн сан / Увс аймаг / Улаангом сум / Эх үүсвэрийн 1-р станцын 4-р худаг

Эх үүсвэрийн 1-р станцын 4-р худаг

Хаяг: Увс аймаг, Улаангом сум

Өргөрөг: 49.9941

Уртраг: 92.0708

Хэрэглэгчдийн тоо: 0

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА-ийн хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.25 EC: 70.8 µS/cm
    t°: 7.1 °C Tur: -
    TDS: 167 ppm Хатуулаг: 6.6 мг-мкв/л
    Эрдэс: 557.46 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: - Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад Улаангом сумын ундны усны эх үүсвэрийн 1-р станцын гүний худгуудын ус нь саармаг орчинтой, гидрокарбонат-кальцийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн 1-р станцын 3-р худгийн ус нь химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангаж байна. Харин 1-р станцын 2-р худгийн ус нь нитрат ионы агуулгаараа, 4-р худгийн ус нь кальци болон нитрат ионы агуулгаараа тус тус "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Увс аймгийн Улаангом сумын ундны усны эх үүсвэрийн 1-р станцын гүний худгуудын ус нь саармаг орчинтой, гидрокарбонат- кальцийн төрлийн зөөлнөөс хатуувтар, нэн цэнгэгээс цэнгэгдүү усны ангилалд хамаарагдаж байна. Эх үүсвэрийн 1-р станцын гүний 4- р худгийн ус нь кальци (Ca2+) болон нитрат (NO3 - )-ын ионы агуулгаараа, 2-р худгийн ус нь нитрат (NO3 - ) ионы агуулгаараа тус тус “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна. Харин 3-р гүний худаг нь бүх үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.

    › Зөвлөмж

    1-р станцын 4-р худгийн усны кальци (Ca2+) ионы агуулга Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд унд ахуйд хэрэглэхэд тохиромжгүй учир катионитон шүүлтүүр бүхий ус зөөлрүүлэх төхөөрөмж тавьж усыг цэнгэгжүүлэн зөөлрүүлж ашиглахыг зөвлөж байна.

    Мөн тус станцын 2 болон 4-р худгийн усны нитратын (NO3 - ) агуулга Монгол улсад мөрдөгдөж буй ундны усны стандартын шаардлагыг хангахгүй байгаа тул нитратыг уснаас цэвэрлэх тохиромжтой аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй. Нитратыг уснаас ион солилцоо, урвуу осмос, электродиализ, мембран, биологийн арга зэргийг ашиглан бууруулж болдог. Эдгээр аргуудаас ион солилцоо болон мембран процесс нь бага оврын ус хангамжийн байгууламжид илүү тохиромжтой байдаг. Ион солилцооны процесст нитрат ионыг хлорид эсвэл бикарбонат болгон солилцдог шүлтлэг анион солилцооны давирхай агуулсан шүүлтүүрээр нэвтрүүлэн усан дахь нитратыг цэвэрлэдэг.

    Увс аймгийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн 1-р станцын гүний худгууд нь Улаангомын сумын гэр хорооллын дунд байрлаж байгаа бөгөөд ойр орчмын айлууд эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг зөрчин буусан байгаа тул Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасны дагуу энгийн болон эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоон дэглэмийг мөрдүүлж, хашиж, харуул хамгаалалттай болгох шаардлагатай байна.

Худгийн байршил