Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг
Өргөрөг: 49.5151
Уртраг: 105.945
Хэрэглэгчдийн тоо: 0
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн
pH: | 8.15 | EC: | 0.742 µS/cm |
t°: | - | Tur: | - |
TDS: | 314 ppm | Хатуулаг: | 4.5 мг-мкв/л |
Эрдэс: | 601.04 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | 0 балл | Тунадас: | Байхгүй |
Шинжилгээний дүнгээс харахад Малчин багийн Хөтөл хороололд байрлах гүний худгийн ус нь шүлтлэг сул орчинтой, гидрокарбонат-натри, магнийн төрлийн усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь магнийн ионы агуулгаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ" MNS 0900:2018 стандарт шаардлагыг хангахгүй байна.
Дэлгэрэнгүй үзэхУг худгийн ус нь химийн найрлагаараа гидрокарбонат – натрийн төрлийн чанарын хувьд цэнгэгдүү, зөөлөвтөр ус байна. Шинжилгээгээр химийн үзүүлэлтүүдээс магнийн ионы зөвшөөрөгдөх дээд хэмжээ 30 мг/л байдгаас (36,48 мг/л) агуулгатай гарч стандарт хэмжээнээс хэтэрсэн тул “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангахгүй байна.
Хөтөл-2 гүний худгийн усан дахь магнийн ионы агуулга MNS 0900:2018 стандартын хэмжээнээс өндөр гарсан тул катионитон шүүлтүүр буюу ион солилцооны давирхай бүхий ус зөөлрүүлэх төхөөрөмж тавьж, зөөлрүүлэн хэрэглэхийг зөвлөж байна.