Мэдээллийн сан / Завхан аймаг / Ургамал сум / Ус хангамжийн төв худаг

Ус хангамжийн төв худаг

Хаяг: Сумын төвийн зүүн хэсэг

Өргөрөг: 48.5136

Уртраг: 94.2958

Хэрэглэгчдийн тоо: 350

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.97 EC: 393 µS/cm
    t°: 6 °C Tur: 0 NTU
    TDS: 197 ppm Хатуулаг: 2.64 мг-мкв/л
    Эрдэс: 292 мг/л Өнгө: байхгүй
    Үнэр: 0 балл Тунадас: байхгүй
    › Үр дүн

    Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, холимог бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөн ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-н шаардлага хангаж байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Ургамал сумын ус хангамжийн худгийн ус нь химийн бүрэлдэхүүний хувьд гидрокарбонатын ангийн, холимог бүлгийн, 1-р төрлийн устай байна. Чанарын хувьд цэнгэг (эрдэсжилт 292 мг/л), зөөлөн (хатуулаг 2.65 мг-экв/л) устай, шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд болон фторын ионы агууламж нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага хангаж байна.

    Бичил амь судлалын шинжилгээгээр Ус хангамжийн ухаалаг худгийн усанд Гэдэсний бүлгийн нийт нянгийн тоо илрэх ёсгүйгээс 7 илэрсэн нь усан санг ариутгаж цэвэрлээгүйтэй холбоотой гэж үзэж байна. Бичил элементүүдийн дүнгээр стандартаас давсан үзүүлэлтгүй. Цацрагийн аюулгүйн шинжилгээг 5 үзүүлэлтээр тодорхойлсон үр дүнгээс харахад “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага хангаж байна.

    › Зөвлөмж

    Бичил амь судлалын шинжилгээгээр Ус хангамжийн Төв (ухаалаг) худгийн усанд бактер 7 илэрсэн учир усан санг тогтмол ариутган цэвэрлэж хэвших шаардлагатай. Бактерийг устгах хамгийн найдвартай арга нь “буцалгаж хэрэглэх” явдал юм.

    Худгийн усыг чанарын шинжилгээнд тогтмол хамруулж байх хэрэгтэй.

Худгийн байршил