Хаяг: Сумын төв
Өргөрөг: 49.0204
Уртраг: 95.9279
Хэрэглэгчдийн тоо: 300
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ ШУА, Газарзүй, Гео-Экологийн хүрээлэн
pH: | 8.23 | EC: | 533 µS/cm |
t°: | 5 °C | Tur: | 2.96 NTU |
TDS: | 267 ppm | Хатуулаг: | 3.7 мг-мкв/л |
Эрдэс: | 385.8 мг/л | Өнгө: | байхгүй |
Үнэр: | 0 балл | Тунадас: | байхгүй |
Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, холимог бүлгийн, 2-р төрлийн, чанарын хувьд цэнгэг, зөөлөвтөр ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-н шаардлага хангаж байгаа боловч фторын ион нь стандартаас их байна.
Дэлгэрэнгүй үзэхСонгино сумын Уурын зуухны худгийн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, холимог бүлгийн, 2-р төрлийн, чанарын хувьд цэнгэг (эрдэсжилт 385.8 мг/л), зөөлөвтөр (хатуулаг 3.70 мг-экв/л) устай, шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүд нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага хангаж байгаа боловч фторын агууламж 2.66 мг/л байгаа нь дээрх стандартад (F- 0.7-1.5мг/л) заасан хэмжээнээс их байна.
Бичил амь судлалын шинжилгээгээр энэхүү худагт нийт гэдэсний савханцрын бүлгийн бактер, халуунд тэсвэртэй гэдэсний савханцрын бүлгийн бактер болон E.coli, Clostridium perfringens илрээгүй болно. Нийт нянгийн тоо 18 гарсан нь стандартаас даваагүй байна. Бичил элементүүдийн дүнгээр стандартаас давсан үзүүлэлтгүй байна.
Цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүд нь “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.
Сонгино сумын Уурын зуухны худгийн усанд фторын агууламж стандартаас их байгаа учир уг худгаас хэрэглэгчид фторжуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах, цаашдаа давтан шинжилгээгээр баталгаажуулан фторыг багасгах арга хэмжээ авах шаардлагатай байна.
Усан санг стандартын дагуу тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байх, усны чанарын шинжилгээнд тогтмол хамруулж байх хэрэгтэй.
Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д заасны дагуу төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн (худаг) эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтоон, хашаа хамгаалалт барих, хөрсний бохирдлоос хамгаалах нь зүйтэй.