Уурын зуухны худаг

Хаяг: Сумын төв

Өргөрөг: 46.3115

Уртраг: 93.9042

Хэрэглэгчдийн тоо: 145

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.97 EC: 63.6 µS/cm
    t°: - Tur: 0 NTU
    TDS: 250 ppm Хатуулаг: 6.6 мг-мкв/л
    Эрдэс: 495.65 мг/л Өнгө: байхгүй
    Үнэр: 0 балл Тунадас: байхгүй
    › Үр дүн

    Шинжилгээний дүнгээс харахад уг гүний худгийн ус нь сул шүлтлэг орчинтой, гидрокарбонат-кальци, магнийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Мөн химийн найрлагаараа "Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ  MNS 0900:2018"-н стандартын шаардлагыг хангаж байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Тонхил сумын Уурын зуухны худгийн ус нь хатуулгийн хувьд хатуувтар, сул шүлтлэг орчинтой, 495.65 мг/л  эрдэсжилттэй, гидрокарбонат- кальци, магнийн төрлийн цэнгэг усны ангилалд хамаарагдаж байна. Уг худгийн ус нь  ерөнхий хими, бичил элемент, бичил амь судлал, цацрагийн аюулгүйн үзүүлэлтээрээ “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлагыг хангаж байна.

    › Зөвлөмж
    • Худгийн бичиг баримтыг бүрдүүлж паспортжуулах;
    • Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.4.1-д заасны дагуу шинэчлэн тогтоож, хашаа барьж, хамгаалах;
    • Ундны усны шинжилгээг тогтмол хугацаанд хийлгэж шинжилгээний үр дүнгийн талаар худгийн паспортад бичилт хийж баталгаажуулах;
    • Ус түгээх байрны стандартыг мөрдлөг болгох /тухайлбал: худгийн ажиллах журам, цагийн хуваарийг хэрэглэгчдэд ил тод харагдахуйц газарт байрлуулах, ус түгээгүүрийн хоолойг цэвэр байлгах үүднээс хоолойн амсар хэсгийг бохирдохоос хамгаалсан байх болон газрын гадаргаас дээш 1,2 м өндөрт өлгөх, худгийн гаднах хүрээлэн буй орчныг мөс, шалбаагнаас хамгаалах гэх мэт/.
Худгийн байршил