Хамтрагч байгууллагууд
Tөслийн танилцуулга, үйл явц

Tөслийн танилцуулга, үйл явц

Мэдээллийн огноо: 2020-05-07
Нийт уншсан: 938

2019 оны 6 сараас эхэлж Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зөвлөлийн санаачлагаар ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн болон Газарзүй, Гео-Экологийн хүрээлэнтэй хамтран Монгол улсын хэмжээнд “Ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонгох” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

Төслийн хүрээнд усны физик, химийн шинжилгээ, усны бичил амь судлал /микробиологийн шинжилгээ/, изотопын шинжилгээ, бичил элементийн шинжилгээг нийт 85 үзүүлэлтээр гаргаж “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018”-д харьцүүлж дүгнэлт, зөвлөмж боловсруулж гаргаад байна.

Одоогийн байдлаар Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Орхон аймаг, Дархан-Уул аймаг болон Баянхонгор аймгийн ундны усны эх үүсвэрүүдийн судалгаа бүрэн хийгдэж дууссан. Мөн Нийслэлийн Баянзүрх болон Багануур дүүрэг, Завхан болон Говь-Алтай аймгуудын ундны усны эх үүсвэрүүдийн судалгаа хийгдэж байна.