Мэдээллийн сан / Сүхбаатар аймаг / Баруун-Урт сум / Дулааны станц, 134-А гүний худаг

Дулааны станц, 134-А гүний худаг

Хаяг: 8 дугаар баг, Шовдол

Өргөрөг: 46.677

Уртраг: 113.266

Хэрэглэгчдийн тоо: 0

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Газарзүй, Геоэкологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.45 EC: 1378 µS/cm
    t°: 6.2 °C Tur: 4.73 NTU
    TDS: 765 ppm Хатуулаг: 6.2 мг-мкв/л
    Эрдэс: 1055.9 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: 0 балл Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд давсархаг, хатуулаг дотроо магни ион зонхилсон, хатуувтар ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүдээс нийт эрдэс болон магни, фторын ион нь  "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-д заасан хэмжээнээс их байгаа тул хүний унданд цэнгэгжүүлж зөөлруулж хэрэглэх шаардлагатай.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Дулааны станц, 134-А гүний худгийн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ  гидрокарбонатын  ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн,  чанарын хувьд давсархаг (эрдэсжилт 1055.9 мг/л), хатуулаг дотроо магнийн ион зонхилсон, хатуувтар (хатуулаг 6.2 мг-экв/л)  ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүдээс нийт эрдэс болон магнийн ионын агууламж нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2018"-д заасан хэмжээнээс их байгаа тул хүний унданд цэнгэгжүүлж, зөөлрүүлж хэрэглэх шаардлагатай. Мөн фторын агууламж уг стандартад заасан хэмжээнээс их байна.

    Бичил амь судлалын шинжилгээгээр худгийн усанд гэдэсний бүлгийн нийт нянгийн тоо илрэх ёсгүйгээс 2 илэрсэн нь бохирдолтойг илэрхийлж байна.

    Бичил элементүүдийн дүнгээр  ураны агууламж (U-46.9 мкг/л) стандартаас 1.56 дахин их байна.

     Дулааны станцын ус хангамжийн худгийн усны цацрагийн аюулгүйн шинжилгээг 5 үзүүлэлтээр тодорхойлсон үр дүнгээс харахад ерөнхийдөө өндөр үзүүлэлттэй, радоны агууламж “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад заасан хэмжээнээс 1.1 дахин их байна.

    › Зөвлөмж

    Дулааны станцын 134-А худгийн ус нь олон үзүүлэлтүүдээр ( нийт эрдэс, магни, фтор, гэдэсний бүлгийн нийт нян, уран, радон) чанарын шаардлага хангахгүй байгаа учир хүн амын унданд тохиромжгүй. Зайлшгүй хэрэглэх тохиолдолд мембран шүүлтүүр бүхий усны чанарыг сайжруулах төхөөрөмж /урвуу осмос, нано шүүлтүүр г.м/-ийг тавьж,   унданд ашиглахыг  зөвлөж байна.

    Ундны усан дахь ураны агууламжийг идэвхжүүлсэн хөнгөнцагааны исэл, анион солилцоо, нэрэх процесс, урвуу осмос зэрэг аргуудаар бууруулж болно. Уснаас ураныг цэвэрлэх нь ховор тохиолддог бөгөөд ион солилцоо, урвуу осмосын аргууд илүү тохиромжтой юм. Ион солилцооны давирхай ураныг үр дүнтэй сайн цэвэрлэдэг. Радоны хувьд (222Rn) 3.82 хоногийн хагас задралын хугацаатай байдаг тул түүний агууламжийг ус хураах санд хадгалж бууруулах боломжтой бөгөөд хүчилтөрөгчжүүлэх нь радоныг зайлуулах хамгийн тохиромжтой арга болно. Мөн идэвхжүүлсэн нүүрсний нунтгийг ашиглан радоныг 95% хүртэл бууруулах боломжтой.

    Мөн Бичил амь судлалын шинжилгээгээр тус станцын худгийн усанд гэдэсний бүлгийн нийт нянгийн тоо илрэх ёсгүйгээс 2 илэрсэн учир “буцалгаж хэрэглэх”, ариун цэврийн хамгаалалтын бүсийг сайжруулж, бохирдуулахгүй байлгах бүх талын арга хэмжээг авах шаардлагатай. Бактерийг устгах хамгийн найдвартай арга нь “буцалгаж хэрэглэх” явдал байдаг.

    Шинжилгээний дүнгээс харахад тус дулааны станцын ахуйн хэрэглээнд ашиглаж буй худгийн ус нь  эрдэс ихтэй, хатуувтар ус байгаа тул шугам сүлжээний усанд хэрэглэх тохиолдолд тохиромжгүй тул цэвэршүүлж, зөөлрүүлж, хийгүйжүүлэн хэрэглэх шаардлагатай.

    Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1-д заасны дагуу төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн (худаг) эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтоон, хашаа хамгаалалт хийх нь зүйтэй.

Худгийн байршил