Хаяг: 8 дугаар баг, Шовдол
Өргөрөг: 46.677
Уртраг: 113.266
Хэрэглэгчдийн тоо: 0
› Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Газарзүй, Геоэкологийн хүрээлэн
pH: | 7.45 | EC: | 1318 µS/cm |
t°: | 6.2 °C | Tur: | 4.73 NTU |
TDS: | 672 ppm | Хатуулаг: | 5.45 мг-мкв/л |
Эрдэс: | 915.9 мг/л | Өнгө: | Байхгүй |
Үнэр: | 0 балл | Тунадас: | Байхгүй |
Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэгдүү, хатуулаг дотроо магни ион зонхилсон, хатуувтар ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүдээс магни болон фторын ион нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-д заасан хэмжээнээс их байгаа тул хүний унданд зөөлруулж хэрэглэх шаардлагатай.
Дэлгэрэнгүй үзэхУс нөөцлөх сангийн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэгдүү (эрдэсжилт 915.9 мг/л), хатуулаг дотроо магни ион зонхилсон, хатуувтар (хатуулаг 5.45 мг-экв/л) ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүдээс магнийн ион нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2018" стандартад заасан хэмжээнээс их байгаа тул хүний унданд зөөлрүүлж хэрэглэх хэрэгтэй. Мөн фторын агууламж уг стандартад заасан хэмжээнээс их байна.
Бичил амь судлал болон Цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүдээрээ “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага хангаж байна.
Бичил элементүүдийн дүнгээр ураны агууламж (U-47.8 мкг/л) стандартаас 1.59 дахин их байна.
Тус худгийн усны фтор, магнийн ион, уран (U) зэрэг үзүүлэлтүүд нь Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад заасан хэмжээнээс их, стандартын шаардлага хангахгүй байгаа учир мембран шүүлтүүр болон бусад тохирох технологийг сонгон давсан элементүүдийн агууламжийг бууруулж хэрэглэхийг зөвлөж байна. Уг худгийн усанд фторын ион стандартаас их байгаа учир аль болох фторжуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах нь зүйтэй.
Тус усан сангийн нөөцийн савыг улиралд 1 удаа стандарт зааврын дагуу ариутган цэвэрлэх, шинжилгээнд тогтмол хамруулах шаардлагатай.