Эх үүсвэрийн 135-В худаг

Хаяг: 8 дугаар баг, Шовдол

Өргөрөг: 46.5562

Уртраг: 113.294

Хэрэглэгчдийн тоо: 0

Усны чанарын судалгаа
  • › Судалгаа хийсэн байгууллага: ХСУХАТАҮЗЗ, ШУА, Газарзүй, Геоэкологийн хүрээлэн

    › Физик, химийн үзүүлэлт
    pH: 7.69 EC: 1318 µS/cm
    t°: 6.9 °C Tur: 4.99 NTU
    TDS: 675 ppm Хатуулаг: 4.5 мг-мкв/л
    Эрдэс: 901.1 мг/л Өнгө: Байхгүй
    Үнэр: 0 балл Тунадас: Байхгүй
    › Үр дүн

    Химийн бүрэлдэхүүнээрээ гидрокарбонатын ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн, чанарын хувьд цэнгэгдүү, хатуулаг дотроо магни ион зонхилсон, зөөлөвтөр ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүдээс магни ион нь  "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 0900:2018"-д заасан хэмжээнээс их байгаа тул хүний унданд зөөлруулж хэрэглэх шаардлагатай. Мөн фторын ион нь уг стандартад заасан хэмжээнээс их байна.

    Дэлгэрэнгүй үзэх
    › Дүгнэлт

    Эх үүсвэрийн 135-В гүний  худгийн ус нь химийн бүрэлдэхүүнээрээ  гидрокарбонатын  ангийн, натрийн бүлгийн, 1-р төрлийн,  чанарын хувьд цэнгэгдүү (эрдэсжилт 901.1 мг/л), хатуулаг дотроо магни ион зонхилсон, зөөлөвтөр (хатуулаг 4.5 мг-экв/л)   ус байна. Шинжилсэн химийн үндсэн үзүүлэлтүүдээс магнийн ион нь "Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2018" стандартад заасан хэмжээнээс  их байгаа тул хүний унданд зөөлрүүлж хэрэглэх хэрэгтэй. Мөн фторын агууламж уг стандартад заасан хэмжээнээс их байна.

    Бичил амь судлал болон Цацрагийн аюулгүйн үзүүлэлтүүдээрээ “Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах аюулгүй байдал. Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартын шаардлага хангаж байна.

    Бичил элементүүдийн дүнгээр  ураны агууламж (U-46.9 мкг/л) стандартаас 1.56 дахин их байна.

    › Зөвлөмж

    Тус худгийн усны фтор, магнийн ион, уран (U) зэрэг үзүүлэлтүүд нь Ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” MNS 0900:2018 стандартад заасан хэмжээнээс их, стандартын шаардлага хангахгүй байгаа учир мембран шүүлтүүр болон бусад тохирох технологийг сонгон давсан элементүүдийн агууламжийг бууруулж хэрэглэхийг зөвлөж байна. Мөн уг худгийн усанд фторын ион стандартаас их байгаа учир аль болох фторжуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзах нь зүйтэй.

    Эх үүсвэрийн худгуудын  гадна болон дотно орчныг тохижуулж, хамгаалалтын бүс болон харуул хамгаалалтыг сайжруулахад анхаарах нь зүйтэй.

Худгийн байршил